https://cdn.zochil.shop/01ca402e-a36d-46af-8004-404e161bad3a.png

INNOKBEAUTY MONGOLIA

P.CALM HOLY BASIL BUBBLE DEEP MASK

Бүтээгдэхүүний мэдээлэл

54,000₮

Бүтээгдэхүүний тайлбар

Үйлчилгээ:

P.CALM | Гүн цэвэрлэгч хөөсөн шавар маск

Шавар маскан дахь НАНО КАРБОНАТ-ийн хөөс нь 3 минутын дотор арьсны нүх сүв рүү нэвчиж бохирдлыг өөрт шингээж, гадагшлуулах замаар цэвэрлэдэг онцлогтой.

  • Арьсны нүх сүвэн дэхь бохирдол, Илүүдэл тослог, Үхэжсэн эс, Хар батга зэргийг маш зөөлнөөр гүн цэвэрлэх үйлчилгээтэй.
  • Арьсны үрэвслийг бууруулж, хөнгөн гуужуулна.
  • Арьсны байгалын өнгө сэргэж, илүү зөөлөн толигор болно.

Голлох найрлага:

Holy-Basil - Үрэвслийн эсрэг, Антибактери – батганы эсрэг үйлчилгээтэй.Тослогийг тэнцвэржүүлнэ.

PHA - Арьсыг цочроохгүйгээр зөөлөн гуужуулна. Чийг татах чадвартай учраас арьсыг хуурайшуулдаггүй.Арьсны өнгийг жигдэлж, арьсыг илүү гэрэлтсэн, толигор болгоно.

Давуу тал:

  • ✅Эмзэг арьстай хүмүүс ч хэрэглэх боломжтой.
  • ✅Хүний арьсанд сөрөг нөлөөтэй хорт 20 төрлийн бодис агуулаагүй.
  • ✅Харшил үүсгэгч, хиймэл үнэр оруулагч агуулаагүй.
  • ✅Солонгос улсад арьс цочролын шинжилгээнд хамрагдсан.

Арьсны төрөл:

Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Тэр тусмаа Тослог, Холимог арьсанд

🚫Анхаарах зүйлс:

  • Агаартай урвалд орж хурдан хөөсөрдөг тул түрхэж дуусаад шууд таглаарай.
  • Арьсанд цочрол өгч болзошгүй тул гуужуулалт хийх өдөртэй давхцуулахгүй байх.
  • Мэдрэг арьстай хүмүүс хэрэглэхийн өмнө чихний ард түрхэж тестэлж үзнэ үү.
  • Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалд бүү хадгал.
  • Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэх ээ зогсооно уу.

Хэрэглэх заавар:

7 хоногт ихдээ 2 удаа хэрэглэх бөгөөд арьсны мэдрэг байдлаас шалтгаалан давтамжаа тохируулна.

  • Нүүрээ цэвэрлэсний дараа хуурай арьсан дээрээ хэт зузаан биш хэмжээгээр жигд түрхэнэ.
  • 3-5 минутын дараа бага зэрэг усаар норгон зөөлөн массажлаад, бүлээн усаар угаана. Арьсаа хэт хүчтэй үрэхгүй байхад анхаараарай.
  • Гүн цэвэрлэгээний дараа арьсаа бүрэн хатахаас нь өмнө чийгшүүлнэ.


Савлалтын хэмжээ : 90гр

Дуусах хугацаа: 2027.08.10